Шууд Chart

Шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас явуулсан хэрэг бүртгэлтийн ажиллагааг шалгажээ

2018-06-13 16:22:01

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас явуулсан хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхийг 2018 оны эхний 5 сарын байдлаар шалгажээ. Шалгалтын явцад  дээрх хугацаанд хүлээн авч шийдвэрлэсэн 150 гомдол,  материал, 19 хэргийг хянасан байна.

 Шалгалтаар  доорх зөрчил дутагдал илэрчээ. Үүнд:

-эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, шийтгэл оногдуулсан шийдвэрийг гаргахдаа Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай “Шийтгэлийн хуудасны маягт” батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” /маягт 1/ загварын дагуу үйлдэж хэвшээгүй;

- зөрчлийн хэрэг нээсэн байхад шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан;

-гомдол мэдээлэл, хэргийг шийдвэрлэсэн талаар зохих этгээдүүдэд мэдэгддэггүй;

- хэргийн материалыг танилцуулаагүй;

-шийдвэрлэсэн гомдол мэдээлэл, хэргийн материалыг прокурорт даруй ирүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтын дүнгийн талаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олныг оролцуулан мэдээлэл хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээлэв.


Шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас явуулсан хэрэг бүртгэлтийн ажиллагааг шалгажээ  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй