Шууд Chart

5 байршилд түр зам барьж ашиглалтад оруулав

2018-06-13 17:04:47

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын ажилтай уялдуулан 5 байршилд түр зам барьж ашиглалтад оруулсан билээ. Тодруулбал:

1. Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр зам 
2. Махатма Гандигийн гудамжийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53 км түр зам 
3. Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32 км түр зам
4. Хүннүгийн гудамж – Саруул хотхон – Соёолжийн гүүр 0.32 км авто зам
5. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох түр гүүр, холбоос зам

/Зураг дээрээс байршлуудыг харна уу/

Дээрх авто замуудын нэгдүгээр эгнээнд автомашинууд зогсож, хөдөлгөөнд саад болж байгаад иргэд бухимдалтай байна. Нийслэлийн шуурхайд ирүүлсэн гомдлын мөрөөр бид Наадам центрийн баруун талын зам дээр очиж, нэгдүгээр эгнээг чөлөөллөө. Тус замын зүүн урд, мөн баруун хойд талд, 100 метр зайд төлбөргүй авто зогсоолууд байгаа атал ийнхүү зорчих хэсгийг эзлэн автомашинаа байршуулж, зохиомлоор түгжрэл үүсгэж буй явдалд анхаарууштай байна.

Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв


5 байршилд түр зам барьж ашиглалтад оруулав  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй