Шууд Chart

Сонирхогчдод зориулсан хямд үнэтэй нисдэг дрон 51 ам.долларын үнэтэй

2018-06-14 11:21:30

Энэ удаад бид хямд үнэтэй, ашиглахад хялбар, чамлахааргүй хүчин чадал, үзүүлэлттэй “Ютогтэр” нэртэй нисдэг дроныг танилцуулах гэж байна. 

Шинэ төрлийн энэ дронтой танилцахын өмнө эхлээд хайрцаг дээрх бичгийг анхаараарай. Энэ дрон агаарт 11 минутын турш нислэг үйлдэх боломжтой гэж бичсэн байна. Дүрс бичлэгийн камерыг асааж ашиглахгүйгээр нисгэсэн тохиолдолд энэ хугацаа уртасна. Энэ нь эрчим хүчний тэжээлийг зөвхөн нислэгтээ зарцуулах учраас тэр юм. 

Камераа тэжээлээс салгасан тохиолдолд 20 орчим минут нисэх боломжтой болдог байна. Бусад дроны адил бүрэн цэнэглэхийн тулд ойролцоогоор хоёр цаг тэжээлд залгана. Хайрцаг дээр дрон, радио удирдлага, сэнс, суурь хөл, сэнсний хамгаалалт бэхэлгээний хэрэгсэл, таг, бэхэлгээний эрэг, ухаалаг гар утасны суурь холболтын төхөөрөмж, FPV камер зэргүүд багтсан гэж бичсэн байна.

Эхлэн суралцаж байгаа сонирхогчдод туршилтын анхны нислэгээ зүлэгтэй газар очиж хийхийг зөвлөж байна. Дроныг агаарт нисгэсэн тохиолдолд автоматаар, аль эсвэл гар удирдлагаараа өөрөө газардуулж болно. Хөнгөн хуванцар материалтай, камерт макро эс ди карт суулгах шаардлагагүй. Утасгүй интернэтийн WIFI сүлжээгээр ухаалаг гар утастай холбогдоно.

Агаарт дээш 60 метрийн өндөрт гарна. Эргэн тойрондоо 120-130 метр радиуст нислэг хийдэг байна. Сонирхогчдод зориулсан хямд үнэтэй нисдэг дрон 51 ам.долларын үнэтэй аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сонирхогчдод зориулсан хямд үнэтэй нисдэг дрон 51 ам.долларын үнэтэй   
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.184.xxx] 2018-06-14 19:21
ene mongold bna uu

Бидэнтэй нэгдээрэй