Шууд Chart

Москва хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ний нээлтэд бэлэн /фото/

2018-06-14 11:53:57

Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ өнгөрсөн 2014 онд Бразил улсад амжилттай зохиогдож, Германы шигшээ баг аваргалж ялалтын цомоо дөрөв дэх удаагаа өргөсөн.

Тэгвэл 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт ОХУ-д эхлэх гэж байна. Тэмцээний зохион байгуулагч орны төв Москва хот дэлхийн шилдэг 32 улсын тамирчдаа хүлээж аваад байна. Түүнчлэн өнөөдөр болох тэмцээний нээлтийн арга хэмжээнд бэлэн гэдгээ илэрхийлээд байна. 

Тэмцээн өнөөдрөөс ирэх сарын дунд хүртэл хөлбөмбөгийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлэх болно. Тэмцээн Оросын 11 хотын 12 цэнгэлдэхэд явагдах юм. Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг "MNB 1, MNB 2, “MNB Sport”, Монголын радиогийн 1, 2-р сувгаар албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна. 

Тоглолтын хуваарийг ЭНД-ээс харна уу.







































Нийтэлсэн: MNB Sport

Москва хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ний нээлтэд бэлэн /фото/  
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй