Шууд Chart

Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ

2018-06-14 15:14:24

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV-ийн “Тайлбарын мангасууд”-тай эн зэрэгцэн Монголын үзэгчдэд хүргэх МҮОНТ-ийн баг, нас залуу ч мөрөөдөл, зорилготой, мэргэжлийн тайлбарлагч залуусаас бүрдэж байна.

Хаан спортын үзэгч, шүтэгч түмнийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уях ДАШТ-ний гал гарсан, дуу алдуулсан гайхалтай тоглолтуудыг тайлбарлах  “MNB Sport HD” сувгийн залуусыг танилцуулъя.

Тэдэнд тавьсан асуултууд:

1.    Та хөлбөмбөгийн спортод хэзээнээс дурласан бэ?
2.    Аль улсын багийг дэмждэг вэ?
3.    Таны дуртай хөлбөмбөгчин...
4.    Хөлбөмбөг тайлбарлахад таны давуу тал юу вэ?
5.    Таны таамаглалаар энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ?

АЛТАНГЭРЭЛИЙН ОДБАЯР


Монголын хөлбөмбөгийн холбооны сэтгүүлч

2014 оны ДАШТ-ий урьдчилсан шат, 2016 оны олимпийн наадам, 2017-2018 оны улирлын аваргуудын лиг, Европ лиг, Премьер лигийг  тайлбарласан туршлагатай.

1. -Анх 2002 оны ДАШТ-ийг үзэж, хөлбөмбөгийн спортод татагдсан.

2. -Аргентины шигшээ багийг 2006 оноос хойш дэмжиж байна. Лионель Мессигийн анхны ДАШТ, анхны гоол тус тэмцээнд тохиосон. Мөн Испанийн шигшээ багийг 2010 оноос дэмжих болсон. Испанийн "Барселона" клубын үнэнч фэн учраас дээрх шигшээ багийг дэмждэг.

3. -Роналдиньо, Лионель Месси.

4. -Тоглолтын үеэр нэмэлт мэдээлэл, стастик тоо баримтыг хүргэхийг зорьдог. Хэт нэг талыг дэмжихгүйг хичээдэг.

5. -Мэдээж дэмждэг багуудаа түрүүлээсэй гэж хүсэж байна. Гэхдээ энэ удаад Францын баг цом өргөх магадлал их бий.

Нийтэлсэн: MNB Sport

Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ   
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [124.158.104.xxx] 2018-06-18 19:11
amjilt
fdfd [183.81.169.xxx] 2018-06-18 18:36
AMJILT

Бидэнтэй нэгдээрэй