Шууд Chart

Наркологийн эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэж өглөө

2018-06-14 17:00:19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд үйл ажиллагааны  хөтөлбөр, “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөвлөгөөнд сэтгэцийн болон донтох эмгэг, ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, архинд хамааралтай иргэдэд эмийн бус эмчилгээ хийх, өөртөө туслах бүлгэм байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан билээ.



Энэхүү ажлын хүрээнд НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэгт өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал иж бүрэн таван ханатай гэрийг хүлээлгэж өглөө. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат болон тус эмнэлгийн ажилтнууд оролцсон байна.



Наркологийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан иргэдийн эдгэрэлтийн байдлыг уртасгах, эмчилгээг баталгаажуулахад зориулж өөртөө туслах бүлгэм, сэтгэл засал эмчилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулахад нь дэмжлэг болгох үүднээс энэхүү иж бүрэн таван ханатай гэрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдэж өгчээ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Наркологийн эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэж өглөө   
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй