Шууд Chart

Оросын шигшээ баг дараагийн тоглолтоо Египетийн шигшээтэй хийнэ

2018-06-15 13:42:55

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесовд нээлтийн тоглолт дээр ялалт байгуулсанд баяр хүргэв. 

Уг тэмцээнийг нээж Орос, Саудын Арабын хооронд болсон тоглолтод Оросын шигшээ баг 5:0 дүнгээр ялалт байгуулсан юм.

Тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр ерөнхий дасгалжуулагчийн утас нь дугарч, тэрбээр түр хугацаанд гарах шаардлагатай болсон байна.

Удалгүй эргэн орж ирж, сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа Путин сая утсаар холбогдож баяр хүргэлээ гэсэн хару өгчээ. Цааш хэлэхдээ “Манай улсын тэргүүн над руу утсаар ярьж, ялалт байгуулсанд баяр хүргэсэн. Түүнчлэн гайхалтай тоглосон бүхий л хөлбөмбөгчдөд баяр хүргэж буйг дамжуулаарай гэсний дээр цаашид энэ эрчээрээ тоглохыг хүссэн” гэжээ.

Сонирхуулахад Оросын шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 19-нд Санкт-Петербург хотод болох бөгөөд Египетийн шигшээтэй тоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оросын шигшээ баг дараагийн тоглолтоо Египетийн шигшээтэй хийнэ  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй