Шууд Chart

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

2018-06-15 16:14:48

Улсын баяр наадам ойртсон энэ өдрүүдэд бөхчүүд аймаг, сумаараа хуваагдан гал болон бэлтгэлдээ хэдийн гарчээ.

Хан Хэнтий нутгийн бөхчүүд өчигдөр Үндэсний их баяр наадмын бэлтгэлдээ гарчээ. Монгол Улсын начин Б.Одхүүгээр ахлуулсан Хэнтийн бөхчүүд Сонгинын амралтад гал болон гарч бэлтгэл сургуулилалтаа базаах юм байна.

Бөхийн галд улсын арслан Э.Оюунболд, аймгийн хурц арслан н.Азжаргал, н.Ариунбилэг тэргүүтэй хүчит бөхчүүд бэлтгэлээ базааж эхэлжээ. Бусад аймгууд бөхчүүдийн гал хаана гарч байгааг тоймлон хүргэе.

  • Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээний бөхчүүд Төв аймгийн Бугын Сангийн аж ахуйд
  • Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүд Цонжин болдогын “Мандал” амралтад
  • Дархан-Уул аймгийн Дархан Хайрхан дэвжээний бөхчүүд “Зулзагын голд”
  • Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд Харзтайд
  • Увс аймгийн Увс нуур бөхийн галын бөхчүүд тус тус бэлтгэлдээ гарсан байна
  • Орхон, Хөвсгөл, Архангай аймгийн бөхчүүд энэ сарын 20-ноос наадмын бэлтгэлдээ гарахаар болжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ  
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй