Шууд Chart

Спорт загварын цахилгаан хөдөлгүүртэй “Тайкан” автомашиныг танилцууллаа

2018-06-18 12:56:26

Хурд хүчний гайхамшиг болсон автомашинууд тав тух, шинэлэг өнгө, орчин үеийн загварыг өөртөө шингээсээр байна. Үүнээс гадна эд ангиуд нь өөрчлөгдөн цахилгаан болж, ухаалаг технологиор хангагдаж байна. Бид энэ удаад "Порше" компанийн спорт загварын шинэ авто хүлэг блон цахилгаан хөдөлгүүрт “Тайкан”-ийг онцолж байна. Үйлдвэрлэгч компани нь туршилтын танилцуулга, мэдээллийг хийгээд байна.

Автомашины хөгжил цахилгаан хөдөлгүүрээр солигдож өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа нь байгалийн гаралтай шатахууны хэрэглээг салбараас халах зорилготой. Энэ нь байгаль экологийн тэнцвэрт байдалд сайнаар нөлөөлж, улс орны агаарын бохирдлыг бууруулах ажилд томоохон хувь нэмэр оруулахын хажуугаар эдийн засгийн чамлахааргүй хэмнэлтийг авчрах үндэслэл болж буй юм.

"Порше" компанийн "Тайкан"-ий хувьд жолоочийн хүсдэг бүх шаардлагатай зүйлсийг өөртөө агуулжээ. Өмнө нь энэ авто хүлэг "Mission E" нэртэйгээр дэлхийн өнцөг булан бүрт танигдсан. Гэвч "Порше" компанийн дээд албан тушаалтан Оливер Блүүм “Тайкан” /Taycan/ хэмээн нэрлэгдэх болсон талаар мэдэгдсэн байна.

Турк хэлнээс орчуулбал Тайкан гэдэг нь эрч хүчээр дүүрэн, хүчирхэг хүлэг морь гэсэн утгатай юм. Хурдны шинэ үеийн төлөөлөл болсон энэ автомашины хамар доор 600 морины хүчин чадалтай хоёр ширхэг цахилгаан хөдөлгүүр нуугдаж буй. 3.5-хан секундын дотор 0-100 км цагийн хурд авах хүчтэй. Харин 12 секундэд 200 км цаг хүртэл хурдалж чадна. Цахилгаан хуримтлуулагч батарейны бүрэн цэнэгээрээ 500 км зам туулах боломжтой. Энэ бол тус хүлгийн гол давуу тал нь юм. 

Компанийн удирдлагууд дэлхийн зах зээлд 2020 оны сүүлч, 2021 оны эхээр албан ёсоор борлуулна гэж мэдэгдсэн. Тэр хүртэл тус автомашинд хэд хэдэн шинэчлэл хийгдэх аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Спорт загварын цахилгаан хөдөлгүүртэй “Тайкан” автомашиныг танилцууллаа   
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй