Шууд Chart

АНУ-ын эрдэмтэд элсэн цөл бүхий газрын агаараас ус гарган авчээ

2018-06-18 13:17:30

АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн баг хуурай агаараас ус ууршуулан гаргаж авах технологийн шинэ төхөөрөмжийн хувилбараа танилцуулсан байна. Энэ төхөөрөмжөөр нарны хэт их дулааныг ашиглан агаараас устөрөгч гарган авах боломжтой гэжээ.

Ямар ч усгүй, амьд бие организм оршин тогтнох боломжгүй нутаг дэвсгэрт ус гаргаж авна гэдэг хязгаарлагдмал ойлголт. Дэлхийн цэнгэг усны нөөц олон жилийн дундажтай харьцуулахад багасаж байгаа гэж эрдэмтэд анхааруулсаар л байна. Гэсэн ч эрдэмтдийн ачаар хүн төрөлхтөн хийгээд амьд байгаль, ан амьтан энэ зовлонгоос ангижрах арга ухаанаа олсоор л байна. Энэ төхөөрөмж л гэхэд цэнгэг усны хомсдолд амьдарч байгаа 2.1 тэрбум хүний амьдралыг өөрчлөх түлхүүр болно гэж эрдэмтэд мэдэгдээд байна.

Физикийн онолыг гүнзгий судалж, туршиж үзсэний эцэст энэхүү төхөөрөмжийг бүтээжээ. Үүнийг ашиглахын тулд ямар нэгэн борооны үүл, шингэн зүйл болон цахилгаан эрчим хүчний шаардлага гарахгүй юм байна. Төхөөрөмжийн бүтэц нь ердөө металл гадаргуутай хувцар сав.

Нарны тусгалын нөлөөгөөр агаараас усны дусал хуримтлуулах технологи. Эрдэмтэд туршилтаа Аризона мужийн Скоттсдэйлд хийжээ. Нэг өдрийн дотор ойролцоогоор 7 унц хэмжээний ус гаргаж авсан байна. Энэ нь ойролцоогоор 198 грамм гэсэн үг. Нэлээд бага боловч эрдэмтэд тэдгээрийн бүтээл нь хүчин чадлын цар хүрээгээ тэлэх боломжтой гэж үзсэн байна.

Гол төхөөрөмж бүхий сав металл болон нүүрстөрөгчийн органик нэгдлүүдээс бүрдэж буй юм. Үүний дотор төрөл бүрийн молекулын хоорондох агаар бүхий олон тооны жижиг тусгаарлагчтай. Энэ нь шингэнийг үр дүнтэй шингээх боломжийг олгодог байна.

Энэ үйл явц харьцангуй чийгшил нэмэгдэхэд буюу шөнийн цагаар маш үр дүнтэй явагддаг байна. Өглөө нар мандахаас эхлэн халуун агаараас усны ууршилт ялгарч, төхөөрөмж усны чийгийг хуримтлуулан доош хадгалах хэсэгт оруулна. Үүний дараа цугларсан усыг шууд ууж хэрэглэж болно гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын эрдэмтэд элсэн цөл бүхий газрын агаараас ус гарган авчээ   
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-06-19 14:49
yum hogjood bna daa
Зочин [59.153.113.xxx] 2018-06-18 21:17
OYUTOLGOID

Бидэнтэй нэгдээрэй