Шууд Chart

“Самсунг” компани 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбогдоно

2018-06-18 13:32:43

Дэлхийн зах зээлд цахилгаан хэрэгсэл, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлэгч Өмнөд Солонгосын “Самсунг” компани 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болохоор зорин ажиллаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид 42 мянган кв нутаг дэвсгэрт нарны зайн хураагуур бүхий төхөөрөмжүүдээ Сөүл хотноо орших өөрсдийн “Digital City” буюу “Samsung Town” гэх байршилдаа байгуулаад эхэлсэн байна.

Энэ технологийн шинэчлэлийнхээ төсөл, төлөвлөгөөгөө АНУ, Европын улс орнууд болон Хятад дахь "Самсунг"-ийн салбарууддаа танилцууллаа. Энэ нь нэг ёсондоо "Самсунг" компани үйлдвэрлэлийн байгууламж, худалдаа борлуулалт, төв байр, салбар газруудаа бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болгоно гэсэн үг юм.

Дэлхийд өөрийн бүтээлүүдээрээ, борлуултаараа тэргүүлэгчдийн нэг "Самсунг" компанийн зорилго нь салбартаа эко шинэчлэлтийг нэвтрүүлж, байгаль экологио хамгаалагч компани болох юм.

Мэдээж энэ өрсөлдөөнд дэлхийн томоохон компаниуд нэрээ дэвшүүлээд байна. "Apple", "Google", "T-Mobile" зэрэг компани 100 хувь эко эрчим хүчний цахилгаан эх үүсвэртэй болохоо аль хэдийнэ албан ёсоор мэдэгдээд байгаа.

"Самсунг" энэ салбарт хожимдож орж ирж байгаа ч үүнээс илүү хурдтай ахиц үгүй гэж компанийн талаас онцолсон. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг салбартаа нэвтрүүлсэн тохиолдолд байгалийн гаралтай шатахуун эрчим хүчний үнэ харилцан адилгүй байх болно. Хэдхэн жилийн дараа л үр ашгаа мэдрүүлнэ гэж үзэж байна.

Судлаачдын үзэж байгаагаар энэ дэвшил, шийдэл цааш тогтвортой үргэлжилвэл 2050 он гэхэд дэлхий дахины дөрөвний гурав нь сэргээгдэх эрчим хүчний хамааралтай, эко цахилгааны хэрэглэгчид болно гэж онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Самсунг” компани 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбогдоно   
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй