Шууд Chart

Шведүүд БНСУ-ыг 1:0-ээр хожсоноор 3 оноотой болов

2018-06-19 09:19:47

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “F” хэсгийн Швед, БНСУ-ын тоглолт Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 20 цагт эхэлж 1:0-ээр Шведийн ялалтаар өндөрлөлөө.

“Нижний Новгород” цэнгэлдэхэд энэ тоглолтыг 42300 хүн үзсэн бөгөөд Швед Улсын шигшээ багийн төвийн хамгаалагч Гранквист Андреас 65 дахь минутад торгуулийн цохилтоос шийдвэрлэх гоолыг хийсэн юм.

Энэ хэсгийн эхний тулаан болох Герман, Мексикийн тоглолтод германчууд ялагдал хүлээсэн нь томоохон дуулиан тарьсан юм. Харин өнөөдрийн багуудын хувьд тэнцэхээс илүүтэй хожих нь чухал байв. Ялангуяа Шведийн баг Итали, Нидерландын шигшээг нутагт нь үлдээж, ДАШТ-д оролцох эрхээ авсан. Иймд энэ тоглолтод заавал хожих нь нэр төрийн хэрэг бөгөөд энэ үүргээ шведүүд ийнхүү хангалттай биелүүлж чадлаа.

Английн “Тоттенхэм Хотспур” клубт хүчин зүтгэдэг Сон Хын Мин зэрэг хэд хэдэн шилдгүүдийг багтаа багтаасан БНСУ-ын баг энэ удаа оноо авч чадсангүй.

“F” хэсэгт Швед, Мексикийн багууд тус бүр 3 оноотой болж, БНСУ болон Германы шигшээ 0 оноотой явна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шведүүд БНСУ-ыг 1:0-ээр хожсоноор 3 оноотой болов  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй