Шууд Chart

Бельгичүүд Панамын шигшээг 3:0-ээр илүүрхэн хожлоо

2018-06-19 09:27:21

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “G” хэсгийн Бельги-Панамын тоглолт Улаанбаатарын цагаар өчигдөр 23:00 цагт Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд 43,2 мянга гаруй үзэгчийн өмнө эхэлж, Бельгийн шигшээ баг 3:0-ээр илүүрхэн хожлоо.

Энэ тоглолтын эхний гоолыг хоёр дахь хагасын 47 дахь минутад Бельгийн довтлогч Дрис Мертенс оруулсан бол Ромел Лукаку 69, 75 дахь минутад тус тус гоол хийж “Улаан чөтгөрүүд” хэмээх бельгичүүд панамын шигшээг илт давуутай хожиж хэсгээ тэргүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бельгичүүд Панамын шигшээг 3:0-ээр илүүрхэн хожлоо  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй