Шууд Chart

Дэлхийн аваргад тивээ төлөөлсөн Монгол сагсчдад “М-Си-Эс” групп баяр хүргэлээ

2018-06-19 11:00:48

Филиппин Улсын Манила хотод зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж чадсан Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” багийн тамирчид эх орондоо ирсэн билээ.

Дэлхийн 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг анх удаа гаргаж, Монгол Улсын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн бахархам амжилтыг үзүүлсэн шигшээ багийн хамт олонд баяр хүргэн, “М-Си-Эс” групп, “М-Си-Эс Кока-Кола” ХХК 20 сая төгрөгийн шагнал гардууллаа.

Дээрх компани нь 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан аж.

Монгол Улсын шигшээ багт 2020 оны Токиогийн олимпт оролцох бүрэн боломж бий. Шигшээ багийн тамирчин Г.Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38, Д.Дэлгэрням 39, Э.Цэрэнбаатар 47, Э.Дөлгөөн 53-д тус тус бичигдэж, багаараа дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын шигшээ багийг буулгаж авсан Сербийн шигшээ нь дэлхийд багийн эрэмбээрээ нэгдүгээрт, тамирчин тус бүрийн эрэмбээр эхний дөрөвт бичигдэж буй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн аваргад тивээ төлөөлсөн Монгол сагсчдад “М-Си-Эс” групп баяр хүргэлээ  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй