Шууд Chart

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ

2018-06-19 13:06:34

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ зургадугаар сарын 20-27-нд нийслэл хотноо болно.

Энэ удаагийн тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөх аж. Шигшээ тэмцээнд өрсөлдөх эрх авсан тамирчид ирэх лхагва гараг буюу зургадугаар сарын 20-нд 11.30-д МУИС-ийн номын санд цугларахыг МДХ-ноос зарлажээ.

УАШТ-д оролцох эрх авсан тамирчдыг танилцуулахад, эрэгтэйчүүдээс ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, П.Лхагвасүрэн, Р.Манлай, Ц.Сүхбат, Л.Гансүх, Б.Мөнхжин, М.Шийравжамц, Д.Ганболд, Ц.Отгонбилэг, Э.Энх-Эрдэнэ, С.Даваадорж нар оюун ухаанаа уралдуулна.

Мөн эмэгтэй даамчдаас Е.Ариунзаяа, Г.Хэрлэнмөрөн, М.Нямжаргал, Э.Мандахнаран, Б.Отгон-Эрдэнэ, Б.Есүй, Б.Мөнхжин, Б.Анужин, Г.Буяндэлгэр, Г.Энхтуяа, Б.Нандинцэцэг, Б.Мишээл нар улсын аваргын төлөө өрсөлдөх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй