Шууд Chart

Оросын шигшээ баг хагас шигшээд тунах магадлал 99.9 хувьтай гэжээ

2018-06-21 09:26:44

Улаанбаатарын цагаар, өчигдөрийн 02.00 цагт эхэлсэн Орос, Египетийн шигшээ багуудын тоглолт Оросын ялалтаар өндөрлөлөө. Тоглолт Санкт-Петербург хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тооны харьцаа 3:1 байсан юм.

Тоглолтын эхний оноог Артем Дзюба авчирсан бол өдгөө шигшээ багийн төдийгүй ДАШТ-ий шилдэг тоглогчоор нэрлэгдээд байгаа Денис Черышев хоёр дахь оноог авсан юм. Мөн тун удалгүй Артем Дзюба гурав дахь оноог авсан.

Харин тоглолтын 73 дахь минутанд Египетийн тоглогч Мохамед Салах оросуудын хаалганд торгуулийн цохилт хийж оруулсан нь энэ багийн цорын ганц гоол байлаа.

Ийнхүү тоглолтонд Оросууд ялснаар тэд хоёр ялалттайгаар “А” хэсэгт тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд ДАШТ-ий дараагийн үед гарах боломж нэмэгдлээ. Энэ шатанд Оросууд хамгийн сүүлд Уругвайтай тоглох юм.

Онолын хувьд Оросын шигшээ хэсгээсээ гарч чадахгүй гэсэн хувилбар яригдаж байгаа. Уругвайд хожигдож, харин Саудын Арабын шигшээ баг Уругвай болон Египетийг хожих ёстой. Ийм тохиолдолд гурван баг зургаан оноотой болно.

Түүний зэрэгцээ Оросуудын оруулсан болон алдсан бөмбөгнүүд саудынхан болон Уругвайчуудаас муу үзүүлэлттэй байх ёстой. Одоогоор Оросууд + 7, Уругвайчууд +1 харин Саудчууд -5 гэсэн зөрүүтэй явж байна.

Тиймээс Оросын шигшээ баг хагас шигшээд тунах магадлал 99.9 хувьтай гэж спортбокс.ру мэдээлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оросын шигшээ баг хагас шигшээд тунах магадлал 99.9 хувьтай гэжээ   
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй