Шууд Chart

ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох “Сорилт” тэмцээн ирэх наймдугаар сард болно

2018-06-22 12:02:34

“Будапешт-2018” насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах “Сорилт” тэмцээн ирэх наймдугаар сарын 4-5-нд зохион байгуулагдахаар болжээ.

Дэлхийн чансааны оноо олгох “Монголиа Опен” тэмцээний дараа МЧБХ-ны дасгалжуулагчдын хурлаар тэмцээний товийг баталсан байна.

Чансаа тогтоох тэмцээнүүдэд хамгийн өндөр оноо авч, тэргүүлсэн жин тус бүрийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 тамирчин сонгон шалгаруулах тэмцээнийг эрхийг шууд авах эрхтэй. Энэ жилийн оролцсон тэмцээнүүдийн оноог нэгтгэж, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй жин тус бүрт долоо, эмэгтэй жин тус бүрт таван тамирчинг тодруулна.

Чансааг тэргүүлсэн тамирчин шигшээ барилдаанд шууд оролцох эрхтэй бол үлдсэн нь тойргоор барилдах юм. “Сорилт” тэмцээнд оролцох тамирчдыг долдугаар сард болох дэлхийн чансааны олгох Вахтанг Балавадзе, Яшар Догу зэрэг тэмцээнүүдийн дараа чансааг гаргаж, албан ёсоор зарлах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох “Сорилт” тэмцээн ирэх наймдугаар сард болно   
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй