Шууд Chart

“МҮОНРТ –ийн 2019-2022 оны стратеги төлөвлөгөө”-г боловсруулах зөвлөх үйлчилгээний компани сонгон шалгаруулна

2018-06-25 17:20:47

Сонгон шалгаруулалтын нэр: “МҮОНРТ–ийн 2019-2022 оны стратеги төлөвлөгөө”-г боловсруулах зөвлөх үйлчилгээний компани сонгон шалгаруулалт

“МҮОНРТ-ийн 2014-2018 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ хийх, МҮОНРТ-ийн 2019-2022 оны стратеги төлөвлөгөө”-г боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг саналаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

  1. Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга
  2. Ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлага
  3. Үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийн хүний нөөцийн чадавхи, туршлагын талаарх мэдээлэл, холбогдох материалууд, гэрээ дүгнэсэн актын хамтаар
  5. Үнийн санал
  6. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн  болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх
  7. Аж ахуйн нэгж, байгууллагын товч танилцуулга
  8. Аж ахуйн нэгж, байгууллагын аудитлагдсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /2016, 2017 он/
  9. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл ирүүлэх /Гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбар/
  10. Татвар, НД-ын байгууллагын өр төлбөргүй талаархи тодорхойлолт
  11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  12. Зөвлөх нь тухайн чиглэлээр болон хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэнийг нотлох мэдээлэл ирүүлсэн байна.

Үнийн санал ирүүлэх хугацаа: 2018 оны  7 дугаар сарын 2-ны өдрийн 11:00 цагаас өмнө...

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр 4-р давхар, Санхүүгийн алба
Утас:  70117004-2206   
Утас: 99015666 /З.Минжинбаяр, хариуцсан мэргэжилтэн/
Цахим хаяг: www.mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

“МҮОНРТ –ийн 2019-2022 оны стратеги төлөвлөгөө”-г боловсруулах зөвлөх үйлчилгээний компани сонгон шалгаруулна  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй