Шууд Chart

Аргентин үлдэж, Нигери нутаг буцна

2018-06-27 09:21:05

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ өчигдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Хэсгийн сүүлийн гурав дахь тоглолтууд болж шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорсоор байна. Өчигдөр 'С' хэсгээс Франц, Дани, 'D' хэсгээс Хорват, Аргентин шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа.

Өчигдөр “C”, “D” хэсгийн тоглолтын мэдээллийг хүргэе.

С хэсэг:

  • ДАНИ – ФРАНЦ 0:0
  • АВСТРАЛИ – ПЕРУ 0:2

Өчигдөр Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Дани, Францын тоглолт болж, 0:0 тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр Франц 7 оноотой болж хэсгээ тэргүүлсэн бол Дани 5 оноогоор удаалав. Энэ хэсгийн Австрали, Перугийн тоглолт Сочи хотод болсон. Хэсгийн гуравт бичигдэж байсан Австралид хоёрт бичигдэж цааш өрсөлдөхийн тулд Перуг хожих даалгавартай байсан юм. Тэгвэл хоёр хожигдолтой болж, нэгэнт гэртээ харих болсон Өмнөд Америкийн Перу өрсөлдөгчөө 2:0-оор хожиж, энэ дэлхийн аваргын анхны оноо, анхны хожлоо авлаа. Харин олон тооны зөрүүтэй Перуг хожихыг хүссэн австраличууд нэг ч гоол хийж чадалгүй тэмцээнийг дуусгасан.

  • Франц - 7 оноо
  • Дани - 5 оноо
  • Перу - 3 оноо
  • Австрали - 1 оноо

НИГЕРИ – АРГЕНТИН 1:2

ИСЛАНД – ХОРВАТ 1:2

D' хэсэгт сонирхолтой хоёр тоглолт хүлээж байлаа. Хорватын шигшээ баг хоёр хожилтойгоор 6 оноотой болж, цааш өрсөлдөх эрхээ эрт аваад байсан. Харин Нигери 3, Исланд, Аргентин тус бүр 1 оноотой болсон. Тиймээс Хорват-Исланд, Нигери-Аргентиний тоглолтын үр дүнгээс хамааран аль нэг баг цааш тоглох боломжийг олгох байсан юм. Хэрвээ Хорват Исландыг хожвол Аргентинд боломж гарах байсан.

Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон Исланд, Хорватын тоглолт хэсгээсээ тэргүүлж байгаа хорватчуудын ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын эхний 45 минут гоолгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн 53 дахь минутад Хорватын тоглогч Милан Бадель эхний гоолыг оруулсан. Энэ тоглолтод хожигдох эрхгүй байсан Исландчууд гоол хийх хичээсэн нь 76 дахь минутад Гильфи Сигурдссон торгуулын цохилтыг амжилттай ашиглаж, тоог 1:1 болгон тэнцүүлсэн юм.

Хорватын Иван Перишич тоглолтын 3 дахь гоолыг 90 дэх минутад оруулснаар хорватнууд хожлын гурван оноог авсан. Энэ нь Аргентиний шигшээ багийн хувьд хэрэгтэй оноо байсан юм. Хорват хэсгээ гурван хожилтойгоор тэргүүлсэн бол Исланд тэнцээний 1 оноогоор хэсгийн сүүлд бичигдлээ.

НИГЕРИ – АРГЕНТИН 1:2

Тоглолтын анхны гоолыг Леонел Месси 14 дэх минутад оруулж, эхний үеийг аргентинчууд 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Нигерийн Мозес Машераногийн алдааг ашиглаж 51 дэх минутад 11 метрийн торгуулын цохилтоор тэнцээний гоолыг оруулсан. Ингэснээр тоглолт 1:1-ээр тэнцэж эхэлсэн. Хоёр багийн аль аль нь дахин гоол хийх хүсэлтэй байсан. Олон ч довтолгоо явсан ч амжилттай болоогүй юм. Тэгвэл тоглолтын үндсэн цаг 90 минут дуусахаас 4 минутын өмнө Аргентины хамгаалагч Маркос Рохо багаа ялалтад хөтөлсөн. Түүний оруулсан гоолын ачаар аргегнтинчууд шөвгийн 16-д өрсөлдөх боломжтой болсон юм. Хорват Исландыг хожсон учир Аргентин Нигерийг хожиход л болох байсан. Тэгвэл 1978, 1986 оны дэлхийн аварга, 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентиний шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгарлаа.

  • Хорват – 9 оноо
  • Аргентин – 4 оноо
  • Нигери – 3 оноо
  • Исланд – 1 оноо

Аргентин Францын багтай зургадугаар сарын 30-д Казанд тоглох бол D хэсгийг тэргүүлсэн Хорват Данийн багтай долдугаар сарын 1-д тоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аргентин үлдэж, Нигери нутаг буцна   
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй