Шууд Chart

29 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-06-27 10:32:00

2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 11,463,568 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуунчулуун" (ADU+4.55%) болон "Э-Транс Ложистикс" (ETR+3.03%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-14.12%) болон "Агротекимпекс" (ATI-13.10%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 228 ширхэг үнэт цаас 22,800,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19516.4 нэгж болж 0.25 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,427,854,736,138 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


29 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй