Шууд Chart

ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 сая рубль Спортын яамандаа төсөвлөжээ

2018-06-27 14:48:58

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 сая рублийн зардлыг Спортын яаманд төсөвлөжээ.

Энэ зардлаас 334 сая рублийг Волгоград, Нижний Новгород, Саранск, Самар, Калининград, Ростов-на-ДонуболонЕкатеринбург хот дахь цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн талбайг ашиглах, 481 сая рублийг түр хугацааны дэд бүтцийг арчлах, орон нутгийн арга хэмжээ зохион байгуулахад зарцуулахаар болсон байна.

Дашрамд дуулгахад, 2017 оны аравдугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх зардлыг 35 тэрбум рублиэр нэмэгдүүлснээр нийтдээ 678,06 тэрбум төгрөгийн зардлаар ДАШТ-2018 зохион байгуулагдаж байгаа юм. Анхлан Холбооны төсвөөс 355 тэрбум рубль гарагна гэж төлөвлөж байсан ч 390 тэрбум рубль гарч, харин мужууд 92 тэрбум рубль, хувийн хэвшлээс 195,81 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Ийнхүү зардал нэмэгдсээр байгаад олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь ОХУ-д тэтгэврийн насны босгыг нэмэхээр болсон бөгөөд энэ шийдвэрийн улмаас “зөвхөн нэр хүндээ өсгөх гэж олон тэрбумаар салхинд хийсгэхээр хөгшчүүдээ бодох хэрэгтэй” гэсэн шүүмжлэл тасрахгүй, Путины нэр хүндэд ч ихээр нөлөөлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Харин ОХУ-ын Засгийн газар ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулснаар ашиг орлого олно гэж үзэж байгаа юм.

ДАШТ-ийг зохион байгуулахад 700 хүрэхгүй тэрбум рубль зарцуулсан бол 867 тэрбум рубль олж, 233 тэрбумын рублийн цэвэр ашигтай болно гэж тооцоолжээ.

Түүний зэрэгцээ жуулчдын урсгал нэмэгдэж, ДНБ өснө гэж тооцоолж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 сая рубль Спортын яамандаа төсөвлөжээ  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй