Шууд Chart

Цагт 120 ширхэг гамбургер хийх чадалтай роботын төхөөрөмжийг суурилуулсан ресторан нээгджээ

2018-06-29 13:16:01

Үйлчилгээний салбарт үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн шинэлэг санаа бүхий үйлчилгээг нэвтрүүлсээр байна. Саяхан АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод шинэ төрлийн ресторан үүдээ нээсэн байна. Энэ бол гамбургер бэлтгэн худалдаалдаг ресторан юм. Гэхдээ гамбургерийг тогоочид бус харин “Greator” нэртэй роботын төхөөрөмж хийж гүйцэтгэдэг юм байна.

Дэлхийн олон улсад амттай хоол бэлтгэн үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьдаг олон зуун төрлийн роботын төхөрөөмж өнөөдөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Өдөр, хоног өнгөрөх тусам гал тогоонд ажиллах роботын төхөөрөмжийн гэр бүл улам л өнөр өтгөн шинэхэн гишүүдтэй болсоор байна.

Энэ харагдаж байгаа Грэйтор роботыг "Momentum Machines" компанийн охин компани болох Грэйтор гарааны компанийн үүсгэн байгуулагч Алекс Вардакостас гэгч эрхэм бүтээжээ. Гамбургерт шаардлагатай бүхий л хүнсний бүтээгдэхүүн ангилагдсан тасалгаанд оршдог. Дэс дараалалтайгаар нэг нэгэн дээрээ давхарлагдан эцсийн бүтээгдэхүүн болж, үйлчлүүлэгчдийн гарт очно.

Гамбургерийн хоёр талх, шарсан котлет, соус зэргийг тус бүрт нь өөр өөрийн үүрэг даалгавартай роботын төхөөрөмж хийж гүйцэтгэн бэлтгэдэг. Роботын төхөөрөмжийн гамбургер бэлтгэх орчин маш цэвэр эрүүл ахуйн шаардлагыг сайтар хангасан тул эко, эрүүл, аюулгүй гамбургер бэлтгэнэ гэсэн үг.

Үйлчлүүлэгчид захиалсан гамбургерээ робот хэрхэн бэлтгэж байгааг харж ажиглаж болно. Хэлбэр хэмжээ, амт, өнгө, үнэр стандартын дагуу хийгдэх тул үйлчлүүлэгчид хэзээ ч гэсэн дүүрэн сэтгэл ханамжтай байх болно гэж онцолжээ.

Энэ роботын төхөөрөмж цагт 120 ширхэг хүртэл гамбургер бэлтгэх хурд, хүчин чадалтай. Эцсийн бэлэн бүтээгдэхүүн болсон гамбургерийг хоёр тусдаа тасалгаатай тавганд тавьж гаргаж өгдөг. Хоёр ширхэг талхан дээр тавигдсан котлет, ногоо, соус зэргийг нэгтгэхийн тулд хоёр тасалгаатай тавгаа хаагаад нээхэд л хангалттай юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагт 120 ширхэг гамбургер хийх чадалтай роботын төхөөрөмжийг суурилуулсан ресторан нээгджээ   
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй