Шууд

Н.Алтанхуяг “Оргил өөд” клубын хүндэт гишүүн боллоо

2014-01-02 12:26:37

Өнгөрсөн онд албан ёсоор байгуулагдсан даруйдаа олон дэмжигч залуучуудтай болсон явган аялалын “Оргил өөд” клубынхэн 2014 оны нэгдүгэрээр сарын 01-ны нарыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамт угтан харлаа.

Тус аяллын багийнхан шинэ оны анхны нарыг Төрийн тусгай хамгаалалтай дархан цаазат Богд-Хан уулын Цэцээ Гүний оргилоос харж, энэ жилийнхээ хүслийг шивнэж уухайлсан юм.. Аялалд нийтдээ 40 орчим явган аялагч залуучууд хамрагдсан бөгөөд энэхүү аялал нь клуб байгуулагдсан цагаасаа хойш долоо хоног бүрийн Ням гарагт уламжлал болон явагддаг тэрхүү жишгийнхээ дагуу зохион байгуулагдсан байна.
 
 
Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү аяллын үеэр “Оргил Өөд” клубын хүндэт гишүүн болсон юм. Түүнчлэн Ерөнхий сайдын хувьд одоогоос нэг жилийн өмнө буюу 2013 оны нэгдүгээр сарын 01-ны шинэ оны нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тус клубыг үүсгэн байгуулагч дэмжигч залуучуудын хамт мөн Цэцээ Гүний оргил дээрээс угтаж байсан билээ.
 
 
 
 

Н.Алтанхуяг “Оргил өөд” клубын хүндэт гишүүн боллоо  
Үзсэн: 3518 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-02 19:11
кккккккккккккккк энэ эхний хүүхэн яаж явдаг юм болоо шаал сөөлжүү явдаг байхаа ёоёоёо шоудчих юмаа төөрдөг гишүүнээ сайн л харж олс дээсээр холбож ойрхон явуулж байгаарай даа яг явах болоод цуваанд орсон чинь нөгөө гишүүн нь алга болцон хахахаха
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-01-02 17:40
таягаа ядаж зөв тулаачээ.
61.50.138.xxx [61.50.138.xxx] 2014-01-02 15:41
saihan baylduuch shaarnuud baihiimaaa.
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-01-02 14:27
Яасан бялдууч гар вэ. Нөгөө тэнэг нь ч зүүж аваад л

Бидэнтэй нэгдээрэй