Шууд Chart

Монгол Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нараас допинг илэрчээ

2018-07-04 17:32:46

БСШУСЯ, ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 16 спортын нийт 198 тамирчнаас допингийн шинжилгээ авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээн шинжлүүлсэн байна.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард үндэсний бөхийн 31 тамирчнаас допингийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой эмийн бодис илэрч, Улсын баяр наадамд барилдах эрхгүй болсон билээ.

Тэгвэл өнөө жил үндэсний бөхийн 12 тамирчнаас допингийн шинжилгээ авахад хоёр бөхийг допинг хэрэглэсэн гэж үзжээ. Тодруулбал аймгийн арслан Б.Гончигтавхайгаас чөлөөт бөхийн УАШТ-ий үеэр шинжилгээ авсан бөгөөд хориотой эмийн бодис илэрчээ. Мөн улсын заан Б.Соронзонболд допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан тул дүрмийн дагуу түүнийг допинг хэрэглэсэнд тооцсон байна.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн дүрмийн 10.12.1-д заасны дагуу допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тамирчид бусад төрлийн спортын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй гэж ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Монголын Допингийн Эсрэг Үндэсний төвөөс мэдээлж байна.

 






Монгол Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нараас допинг илэрчээ   
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй