Шууд Chart

Зөгийн аж ахуй сонирхогчдод шинэ мэдлэг, мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо

2018-07-07 09:21:24

Нийслэлийн зөгийн аж ахуй сонирхогчид, шинэ зөгийчид болон байгаль орчны байцаагч нарт зориулсан “Зөгийн аж ахуйн танилцуулах сургалт” (2018.07.06) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Сургалтыг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн байгаль орчны газар болон Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл түүний харьяа Монголын зөгий сан хамтран зохион байгуулсан юм.

 

        Зөгийн аж ахуйн ач холбогдлыг таниулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи болон зохистой дадлыг эзэмшүүлэх зорилготой сургалт онол, практик хосолсон хэлбэрээр болсон. Тодруулбал, дээр дурдсан сэдвээр оролцогчдод мэдээлэл өгч, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөгийн суурин дээр очиж, бодит орчинд дадлага хийлээ.

Цаашид зөгийн аж ахуйн талаар ойлголтоо улам өргөжүүлэн, зөгийн аж ахуйн эдийн засаг, байгаль орчин, ХАА, эрүүл мэндийн ач холбогдлын талаарх мэдлэгээ улам гүнзгийрүүлж, "Зөгийчин” мэргэжил эзэмших, өөр хоорондоо хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сургалтад хамрагдсан хүмүүс илэрхийлж байсан. Зөгийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуй нэгжийг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжих хэрэгтэй байна гэдгийг нэмж хэллээ.

        2017 оны жилийн сүүлийн эцсийн байдлаар зөгийн 31 аж ахуйн нэгжид 1988 бүл зөгий, 397 өрхийн 9504 бүл зөгий, нийт 11492 бүл зөгий байгаа нь өмнөх оныхоос 23,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр зөгийн аж ахуй жилд дунджаар 170-200 тонн бал үйлдвэрлэдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тухайд өндөр уулын онгон байгалийн зэрлэг цэцэгс, нэн ховордсон эмийн ургамал бүхий бэлчээрээс цуглуулсан үнэт чанар бүхий экологийн цэвэр балаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй дэлхийд таниулж, экспортлохыг зорьж буй аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжин ажиллаж байна.

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд зориулсан орчин үеийн сав, баглаа боодол, өнгө үзэмж бүхий чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийн тулд зөгийн балны найрлага, чанарын суурь судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан гаргах, лабораторийн чадавхийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлага бий.


Зөгийн аж ахуй сонирхогчдод шинэ мэдлэг, мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2019-07-19 09:13
ОХУ -д газар тариаланд пестицид хэрэглэснээр энэ2019 оны зуны байдлаар нийт зөгийн 60% үхэж үрэгдэж ХАА- 3 триллон рублийн хохирол учирлаа гэж бичиж зөгийчид та бүгд энэ сэдвийг судалж сонирхоорой,алга хэмжээ аваарай,төр яам газруудад шаардлага,судалгаа хийх хэрэгтэй юм шиг бна,манайд тэр бордоонд хяналт бна уу???!!!

Бидэнтэй нэгдээрэй