Шууд Chart

Нагоя башё өчигдөр эхэллээ

2018-07-09 08:20:09

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башё өчигдөр эхэллээ. Нагоя башёд сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд болон Гүржийн шинэхэн озэки Точиношин болон Гоэйдо, Такаясү нарын өндөр цолтой бөхчүүд барилдаж байна. Харин 72 дахь аварга Кисэносато мөн энэ удаагийн башёг өнжив.

Манай бөхчүүдээс дээд зиндаанд аваргуудаас гадна комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил, сэкивакэ Ичиножёо А.Ичинноров, маегашира Чиёошома Г.Мөнхсайхан, Араваши Э.Дөлгөөн нарын бөхчүүд барилдаж байна. Өчигдрийн барилдаанд Хакүхо Тамаваши, Какүрюү Шохозанаар эхний даваагаа авлаа.

Озэки Гүржийн бөх Точиношин, Такаясү нар учраа бөхөө давсан бол Гоэйдо Шодайд дийлджээ.

Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн нар зуны тэмцээнийг ялагдлаар эхлүүллээ. Нагоё башё энэ сарын 22-д өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нагоя башё өчигдөр эхэллээ  
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй