Шууд Chart

Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураана

2018-07-09 12:54:17

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүлжээ.

Уг албан бичигт МҮБХ-г хууль бусаар удирдаж байсан хүмүүс өнгөрөгч долоо хоногт хуралдаж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн найраа хийх буюу зориудаар унаж өгөх бизнес хийдэг газруудад нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр гаргасан талаар дурджээ.

Мөн Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид хандсан тул энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэхгүй, зодоглуулахгүй байхыг мэдэгдсэн байна.

Улсын арлсан Э.Оюунболдыг өнгөрөгч оны Улсын их баяр наадмын тавын даваанд ам авахдаа “найраа” хийж, Монгол бөхийн нэр хүндийг унагасан гэж үзжээ.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураана   
Үзсэн: 2924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mgl [183.100.27.xxx] 2018-07-09 19:09
Hobdiin Hangaid 5n dabaand nairaand orson shvv dee ene bol zob esnii vildel busdad n surgamj bolog nairaanii boh hereggvi
ЖЕНКО [59.153.114.xxx] 2018-07-09 16:47
БОЛЖ МУУ БҮДҮҮН ЛАГААГ, ЦОЛЫГ НЬ ХУРАА
Зочин [66.181.165.xxx] 2018-07-09 16:01
Яаж батлах бэ?
bi [66.181.161.xxx] 2018-07-09 15:55
Зөв шдээ боломжийн шударгаар барилдаад цол авах өчнөөн сайхан залуучууд бгаашдээ. Мөнгөтэй ар талтай нь цол авч том цолтойгууд нь баяждаг наадам шдээ ер нь бол. Наадам эхлэхээс өмнө найраагаа хийж хороо найруулж мөнгөө кармалдаг хүмүүсийн бизнес болоод бна. Наадам болхоор хэдэн зуун саяаар хийдэг
Hentii [103.229.177.xxx] 2018-07-09 15:30
Yg zuv

Бидэнтэй нэгдээрэй