Шууд Chart

Энэ жилийн улсын баяр наадамд улсын цолтой 416, залуу 164 харваач оролцож байна

2018-07-10 09:47:20

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын сурын харваанд газар газраас хуран цугларсан 580 эрхий мэргэн харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын дархан мэргэн Ш.Даваахүү, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр, Ховд аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр нарын тэргүүтэй эрэгтэй 403 харваач өрсөлдөж буй.

Эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын дархан мэргэн Х.Даваажаргал, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын дархан мэргэн Х.Оюунчимэг, Завхан аймгийн  Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа, Сэлэнгэ аймгийн Ерөө смын уугуул, Монгол Улсын даян мэргэн  С.Энхтунгалаг нарын тэргүүтэй эмэгтэй 177 харваач оролцож байна.

Энэ жилийн үндэсний их баяр наадамд улсын цол зэрэгтэй 416, 164 залуу харваач оролцож байгаа юм.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын сурын харваа энэ сарын 7-нд Урианхай сурын  харваагаар эхэлж, 8-нд Буриад сур, 9-нд хүүхдийн харваагаар үргэлжилсэн билээ.  

Урианхай сурын харвааны дүн

  1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын Ерөнхий газрын харваач Т.Очироо 27 онож түрүүлж “Урианхай сурын мэргэн” цолны болзол хангав.
    2. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар Жем багийн харваач Б.Баярсайхан 25 онож хоёрдугаар байр.
    3. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Урианхай сурын мэргэн Ц.Батзориг 24 онож гуравдугаар байр.
    4. Ховд аймгийн Дуут сумын уугуул Ш.Баянмөнх 24 онож дөрөвдүгээр байр.
    5. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “МОНДЭ” багийн харваач Х.Бямбажав 24 онож тавдугаар байр тус тус эзэллээ.

Тус тэмцээнд Монгол улсын спортын мастер цолны болзлыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Н.Алтансүх, спортын дэд мастерийн болзолыг Ховд аймгийн Дуут сумын харваач М.Гансүмбэр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “МОНДЭ” багийн харваач А.Артаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач Ц.Хилчинхүү, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Сүлд” спорт хорооны харваач Б.Мөнхбаяр нар тус тус биелүүллээ.

Буриад сурын харвааны дүн

Нэгдүгээр байр Н.Алтантулга 61/2 Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач.
Хоёрдугаар байр Б.Пүрэвсүрэн 60/5 Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Сүхбаатар дүүрэг Алтандуулга багийн харваач.
Гуравдугаар байр О.Сүхбаатар 60/5 Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Буриад сурын гарамгай харваач.
Дөрөвдүгээр байр З.Нямсүрэн 60/2 – Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат “Цамбагарав Өгөөж” ХХК-ний харваач
Тавдугаар байр – Чийбаатарын Жаргалсайхан 59/8 Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Гүртбогд компаний харваач

Эмэгтэйчүүд:

Нэгдүгээр байр Жүгдэрхүүгийн Нямдаваа 60/4 Хөвсгөл-Алтандуулга ХХК-ийн харваач. 
Хоёрдугаар байр Д.Эрдэнэтуяа 58/3 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Петровис компаний харваач, Үндэсний сурын даян мэргэн, Буриад сурын спортын мастер.
Гуравдугаар байр Батсүхийн Ганчимэг 56/1 Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Баян Улзын Хишиг хоршооны харваач. 
Дөрөвдүгээр байр Мөнхболдын Мөнхцэцэг 54/3 Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Багануур дүүрэг Уурхайчин багийн харваач.
Тавдугаар байр Батын Бутваан 53/3 Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “ПЕТРОВИС” компанийн харваач Монгол Улсын мэргэн.

Спортын мастер болзол хангасан харваачид

  1. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, “Засагт Хан клуб”-ийн харваач Ч.Мөнхжаргал 57 оноогоор.
    2. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харваач Б.Мөнхбамбар 58 оноогоор.
    3. Дорнод аймгийн Чулунхороот сумын уугуул, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны харваач С.Энхмөрөн 57 оноогоор.
    4. Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат “Цамбагарав Өгөөж” ХХК-ний харваач С.Саруул-Эрдэнэ 57 оноогоор.

Спортын дэд мастерын болзол хангасан

  1. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул “Адуунчулуун” ХК-ы харваач Д.Батдорж 56 оноогоор.
    2. Төв аймгийн Жаргалант сумын уугуул, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Эрч клуб”-ын харваач С.Ариунбат 56 оноогоор.
    3. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Баян Улзын Хишиг хоршоо”-ны харваач Б.Ганчимэг 56 оноогоор.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ жилийн улсын баяр наадамд улсын цолтой 416, залуу 164 харваач оролцож байна   
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй