Шууд Chart

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны бор үрээ түрүүллээ

2018-07-10 11:00:01

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насны морьд барианд ирж, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны бор үрээ түрүүлсэн бол аман хүзүүнд Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн хурдаллаа. Энэ үрээ Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн шувуухай хүрний төл юм. 

Айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын харьяат Дамдин-Ядамын цоохор, айргийн дөрөвт Г.Бат-Эрдэнийн уясан Говь-Алтай аймгийн уяач З.Шижирбатын бор. Уг хүлэг нь өнгөрсөн жилийн зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн билээ. Айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр хурдлав.

Энэ насанд 345 үрээ бүртгүүлснээс 270 орчим нь хөх тэнгэртээ тоосоо өргөсөн юм.

Хязаалан насны хүлгүүд 18 км-ын зайнаас уралдлаа.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны бор үрээ түрүүллээ  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй