Шууд Chart

7000 орчим уралдаанч хүүхэд байдгийн 900 орчим нь улсын наадамд морь унадаг

2018-07-10 13:52:27

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, үндэсний их баяр наадмын хязаалан насанд 345 үрээ бүртгүүлсэнээс 236 үрээ уралдлаа.  

Энэ удаад 100 гаруй уяачийн  хязаалангаас  шүдээр хоёр, сэврээний өндрөөр 30, үүлдэрлэг байдлаар 55 хасагджээ. Харин үлдсэн 20 орчим үрээг уяачид нь цаг агаарын байдалтай холбоотойгоор уралдуулаагүй тухай Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга Ц. Галбадрах мэдээлсэн юм. 

Мөн уралдаанч хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар явуулсан бөгөөд хурууны хээгээр шалгаж бүртгээд, гарахад нь ч мөн хуруугаар нь шалгажээ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь уралдаанч хүүхдүүдийн даатгалыг 100 мянган  төгрөг болгон нэмэгдүүлж, ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд 20 сая төгрөгийг нөхөн олгох аж. Гэхдээ энэ нөхцлийг өнөөдрийн байдлаар “Номин”, “Миг” даатгал л зөвшөөрсөн байна.

Нэмж хэлэхэд өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 7000 орчим уралдаанч хүүхэд байдгийн 900 орчим нь Улсын баяр наадамд морь унадаг гэсэн судалгаа гарчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

7000 орчим уралдаанч хүүхэд байдгийн 900 орчим нь улсын наадамд морь унадаг   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хөөе [223.104.15.xxx] 2018-07-10 23:33
БНХАУ. ӨМӨЗО руу хурдан морь унаач хүүхдүүдээ их явуулж бна шүү.анхаар эцэг.эхчүүд.хүүхдиин байгууллагынхан ба ЦЕГ.ХИЛ.ТЕГ

Бидэнтэй нэгдээрэй