Шууд Chart

Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа

2018-07-11 09:23:18

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн  мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29  жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхэлж байна. Энэ мөчид Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж явна.

Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос нийслэл хотын төв талбайн замаар аялуулж ийнхүү наадамчин олны өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд залж байгаа юм. Үндэсний  их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлсний дараа Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.



Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй