Шууд Chart

Шалгалтыг хийж арилгаагүй зөрчилд 500 мянган төгрөгөөр торгов

2018-07-11 11:45:43

МХЕГ, ОБЕГ-ын даргын хамтарсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулах газар, бусад барилга байгууламжийн чанар,орчны болон хүсний эрүүл ахуй, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд удирдлагаас өгсөн үүргийн дагуу 2018.07.02-нд БГД-ийн 18-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Айван тайшир ХХК-ны Чилэгүн зочид буудалд хяналт шалгалт хийхэд буудлын өрөөний үйлчилгээ, цэвэрлэгээ туйлын хангалтгүй, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, зочдод халуун хоол ундаар үйлчилдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн ба илэрсэн зөрчлийг арилгуулахаар 5 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага өгч, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж арилгаагүй зөрчилд 500 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ ноогдуулж ажилласан.


Шалгалтыг хийж арилгаагүй зөрчилд 500 мянган төгрөгөөр торгов  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй