Шууд Chart

Тарваган тахал өвчнөөс сэргийлье

2018-07-11 12:02:44

Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн. Эдгээрээс Хөвсгөл (Цэцэрлэг, Цагаан-Уул, Бугат), Баян-Өлгий (Цагааннуур, Улаан-хус, Булган), Завхан (Эрдэнэхайрхан), Говь-Алтай (Эрдэнэ, Чандмань), Өвөрхангай (Хайрхандулаан, Уянга), Ховд (Үенч, Алтай, Булган) зэрэг аймгууд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна.

Хэрэв та тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1, 6.6.2, 6.6.3, 6.6.4 дүгээр заалтуудаар хариуцлага хүлээлгэнэ.

Иймд ард иргэд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд дээрх голомтот бүс нутгуудад амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.


Тарваган тахал өвчнөөс сэргийлье  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй