Шууд Chart

Гамшигт өртсөн нийт 25 өрхөд иж бүрэн таван ханатай гэр хандивлав

2018-07-11 12:23:08

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнгөрсөн 6-р сард болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэлээдгүй айл, өрх эд материалын болон сэтгэл санааны хохирол амссан. Байгалийн гамшигт үзэгдэлд хохирсон айл, өрхөд иргэд, аж ахуй нэгж, байгууллага бүгд тусламж дэмжиж, хандив өргөсөөр байна. Сумын Засаг дарга ДЗОУБ-т хүсэлт гаргаснаар /2018.07.09/ биеллээ олж тус байгууллага тусламж үзүүллээ.

Гамшигт өртсөн нийт 25 өрхөд иж бүрэн таван ханатай гэр, 50 өрхөд хүнсний тусламж, нийт 100-аад сая төгрөгийн бодит тусламжийг үзүүлээд байна.

Хандивын арга хэмжээнд аймгийн Засаг дарга З.Батзориг, сумын удирдлагууд, ДЗМонгол үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул, ДЗМонгол бүсийн захирал В.Цэнджав, ДЗМонгол өрхийн амьжиргаа хариуцсан мэргэжилтэн Б.Ганцэцэг, ДЗМонгол хяналт үнэлгээний ажилтан Төмөрбаатар, ДЗМонгол хүүхэд хамгааллын мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ нар хүрэлцэн ирж тусламжийг айл өрхөд гардуулан өглөө.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үзүүлж байгаа ДЗМОУБ-ын хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 
 

 


Гамшигт өртсөн нийт 25 өрхөд иж бүрэн таван ханатай гэр хандивлав  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй