Шууд Chart

Нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв

2018-07-11 15:28:44

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж өндөрлөлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийт нийслэлчүүддээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлыг маш сайн хангасан.

Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Нээлтийн үйл ажиллагаа наадамчин олны гайхширлыг төрүүлсэн, олон сайхан, сонирхолтой зүйлсээр дүүрэн байх болно. Морь нь хурдан, бөх нь хүчтэй, сур нь мэргэн байг гэсэн өлзийтэй ерөөл дэвшүүлье. Монгол түмэндээ, нийслэлчүүддээ сайхан наадаарай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.


Нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй