Шууд Chart

Их насны морьдын уралдаанд "Залуу зээрд" түрүүллээ

2018-07-11 16:59:51

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд барианд орлоо.

Энэ насанд нийт 384 хурдан буян бүртгүүлсэн ч гарааны зурхай руу 339 нь хөдөлсөн юм. Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, уяач Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, уяач Ц.Батсайханы хээр давхилаа. 

Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, ХЦ-ийн 0208-р анги, Хилчин спорт хорооны уяач Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд давхилаа.


Их насны морьдын уралдаанд "Залуу зээрд" түрүүллээ   
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй