Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд наадмын нээлтэд оролцлоо

2018-07-11 17:39:41

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2018.07.11) Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмыг орон даяар шууд дамжуулан үзүүлж буй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааны асраар зочилж, тамирчдад амжилт хүслээ. Мөн Улсын Их Хурлын дарга М.Энхболд шагайн асарт зочлох үеэрээ есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.


















УИХ-ын дарга М.Энхболд наадмын нээлтэд оролцлоо  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [178.85.140.xxx] 2018-07-11 22:41
Esgii.hiih.gazar.nohoi.hereggui.ene.odoo.yu.ym.be.
Зочин [182.160.3.xxx] 2018-07-11 19:14
Хурдан морины уралдааны тайлбарлагчийн шулганасан хурдан яриаг гүйцэж сонсож чадахгүй бна шүү. ккккк. Гүрбазар шиг тод, яруу сонсголонтой тайлбарлаач дээ. Ямар хэцүү юм бээээ???

Бидэнтэй нэгдээрэй