Шууд Chart

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ

2018-07-12 11:37:53

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Дөрвийн даваанд оноолт таарсан байдлыг танилцуулбал,

- Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Б.Алтанбагана

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга  Г.Эрхэмбаяр аймгийн харцага Б.Батсайхан

- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн харцага Д.Пүрэвдорж

- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Энх-Амгалан

- Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Б.Зоригтбаатар

- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Ц.Сандагдорж

- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Ш.Пүрэвгарьд

- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан Д.Тогтохжаргал

- Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Даваа-Очир

- Говь-Алтай аймгийн харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан  Х.Оргилболд

- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Н.Ганзориг

- Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ цэргийн арслан Д.Цэрэнтогтох

- Завхан аймгийн Идэр сумын харьяат, Улсын гарьд Ш.Жаргалсайхан аймгийн арслан Т.Бэгзсүрэн

- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан Д.Баасандорж аймгийн арслан Д.Амаржаргал

- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр аймгийн арслан Э.Нямаа

- Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл

- Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын заан Н.Түвшинбаяр аймгийн арслан Б.Тайван

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр аймгийн арслан Б.Буян нар тус тус оноолт таарчээ.


Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй