Шууд Chart

Баяр наадмын тавын даваанд улсын цолгүй 10 бөх барилдана

2018-07-12 13:02:55

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Тус даваанд зодоглосон улсын цолтой 14 бөх өвдөг шороодож, аймаг, цэргийн цолтой 10 бөх начны даваанд хүчийг үзэхээр шалгарч үлдээд байна.

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн давааны тоймыг товч танилцуулбал,

Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Б.Алтанбаганаар

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга  Г.Эрхэмбаяр аймгийн харцага Б.Батсайханаар

- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн харцага Д.Пүрэвдоржоор

- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Энх-Амгалангаар

- Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Б.Зоригтбаатараар

- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Ц.Сандагдоржоор

- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Ш.Пүрэвгарьдаар

- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан Д.Тогтохжаргалаар

- Говь-Алтай аймгийн харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан  Х.Оргилболдоор

- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Н.Ганзоригоор

- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр аймгийн арслан Э.Нямаагаар

- Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлээр

- Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын заан Н.Түвшинбаяр аймгийн арслан Б.Тайванаар

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр аймгийн арслан Б.Буянтаар тус тус дөрөв даваад байна.

Тус даваанд:

- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очир

- Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох

- Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн

- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арслан Д.Амаржаргал

- Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал

- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Б.Эрдэнэхүү

- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар

- Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, аймгийн арслан Ц.Бямба-Очир

- Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбат

- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо нар  дөрөв давж, Үндэсний их баяр наадамдаа Улсын начин цолын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.


Баяр наадмын тавын даваанд улсын цолгүй 10 бөх барилдана  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй