Шууд Chart

Таван бөх Улсын начин цолын болзол хангаад байна

2018-07-12 14:55:20

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны ТАВ-ын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь, Говь-Алтай аймгийн харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар нар тав даваад байна.

Мөн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга  Г.Эрхэмбаяраар тав давж, Улсын начин цолын болзол хангалаа.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяраар тав давж, Улсын начин цолын болзол хангалаа.

 


Таван бөх Улсын начин цолын болзол хангаад байна  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй