Шууд Chart

Идэр залуу 7 хүчтэн Улсын начин цолын болзол хангаад байна

2018-07-12 15:11:59

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд  Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзийгээр тав давж, Улсын начин цолын болзол хангаж байна.

Одоогоор,

- Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал

- Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбат

- Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох

- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арслан Д.Амаржаргал

- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар

- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Даваа-Очир

- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо нар Үндэсний их баяр наадамдаа тав давж, Улсын начин цолын болзолыг хангаад байна.


Идэр залуу 7 хүчтэн Улсын начин цолын болзол хангаад байна  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй