Шууд Chart

Уяачдын наадмын хөтөлбөр /2018.07.13/

2018-07-12 17:18:01

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын уяачдын наадмын хөтөлбөрийг хүргэж байна.


7.00-9.20 цагт: 

Эрлийз морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан 

09.00-14.00 цагт:

Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 цагт:

Эрлийз морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан

13.00-13.05 цагт: 

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.05-13.20 цагт: 

Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 цагт: 

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 цагт: 

Эрлийз дааганы уралдаан

14.20-14.30 цагт: 

Үндэсний Их Баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 цагт: 

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 цагт:

Урлагийн тоглолт

15.30-16.30 цагт: 

Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 цагт:

Урлагийн тоглолт

16.40-17.00 цагт: 

Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 цагт:

Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 цагт: 

Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа

17.50-18.20 цагт:

Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа

18.20-18.40 цагт: 

Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 цагт:

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.


Уяачдын наадмын хөтөлбөр /2018.07.13/  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй