Шууд Chart

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018-07-12 18:32:40

2018 оны 07 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орох тул бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарч үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна.

Иймд: Аймаг, сумдын удирдлага, Аж ахуй нэгж байгууллагын дарга нар орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээг нэн даруй иргэд, малчидад, хүргэж ажиллахыг ОБГ-аас анхааруулж байна.


Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй