Шууд Chart

Ч.Санжаадамба шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ

2018-07-12 18:06:53

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат,  аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыг давж, шөвгийн дөрөвт үлдлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдоржийг давсанаар шөвгийн дөрөвт үлдэж байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Завхан аймгийн Отгон сумын харьяат,  аймгийн арслан Т.Бэгзсүрэнгээр, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоогоор тус тус долоо давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.


Ч.Санжаадамба шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй