Шууд Chart

Алтан медалийн төлөөх тоглолт "Лужникий" цэнгэлдэхэд болно

2018-07-15 16:44:31

ОХУ-ын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бол Москва хотноо орших "Лужникий" юм. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээний нээлт энэ цэнгэлдэхэд болсон бол өнөөдөр болох алтын төлөөх тоглолт мөн тус цэнгэлдэхэд болно.

Тус цэнгэлдэх 1992 он хүртэлх хугацаанд В.И.Лениний нэрэмжит төв цэнгэлдэх хүрээлэн хэмээн нэрлэгдэж байжээ. 1954 оны 12 дугаар сарын 23-нд Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын эрх баригчид энэ цэнгэлдэхийг барих тухай шийдвэрийг анх гаргаж байсан түүхтэй юм.

Төсөл хөтөлбөрөө 1955 онд танилцуулж, барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Цэнгэлдэхийг 1956 оны долоодугаар сарын 31-нд ёслол төгөлдөр нээж байжээ. "Лужникий" цэнгэлдэхэд олон зуун тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байжээ.

Улмаар 1998 онд Европын хөлбөмбөгийн холбоо тус цэнгэлдэхийг Европын улс орнууд дундах 5 одтой зэрэглэлийн стадион хэмээн хүлээн зөвшөөрч жагсаалтад багтаажээ. 1999 оны тавдугаар сарын 12-нд УЕФА-гийн цомын төлөөх тэмцээний финалын тоглолтыг энэ цэнгэлдэхэд болж байсан юм. Тухайн үед Италийн "Парма" Францын "Олимпик Марсел"-ийн эсрэг тоглолт үзүүлсэн байдаг.

Харин 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-тай холбогдуулан тус цэнгэлдэхийг сэргээн засварлаж, нэмэлтээр тохижуулах ажлыг хийжээ. "Лужникий" цэнгэлдэх хүрээлэн 81000 хүний багтаамжтай.  


Алтан медалийн төлөөх тоглолт "Лужникий" цэнгэлдэхэд болно   
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [197.234.221.xxx] 2018-08-01 16:21
Bid baga khüütei zeeliig sanal bolgodog. Bid sankhüügiin kheregtseetei khümüüst zeelee sanal bolgodog Bi baga khüütei zeel, zeeliin kompaniig ezemshdeg Zeeliin Sankhüügiin Zeeliin Korporatsitai. Delgerengüi medeelliig bidentei kholboo barina uu: info@creditsfinances.com
Lucia [197.234.221.xxx] 2018-08-01 16:10
dobro

Бидэнтэй нэгдээрэй