Шууд Chart

Хүй мандал наадамчдын хөлд дарагдав

2018-07-16 10:31:45

Жил жилийн наадмаас өргөн дэлгэр болсон наадам өнөө жил тохиолоо. Жинхэнэ дэнж хотойтол наадацгаав. Хотын төвийн ихэнхи машин тэнд цугласан бололтой. Зогсоолдоо багтахгүй шахам байсан шүү.

За ингээд цааш явлаа. Нарантуул зах шиг бараа зардаг иргэд цөөхн харагдсан. Харагдсан нэгнийг нь тоочвол хүүхдийн хувцас, тоглоом, нүдний шил зэргийг худалдаалж байсан. Шил, малгайгаа мартсан нэг нь авсан биз дээ. Наадам үзхэд бас нэгэн хачир нэмдэг зүйл бол хуушуур, айраг.

Хуушуур идэж, айраг ууж байж л наадам үзсэн юм шиг болдог. Энэ жил 150 гаруй гэрт хуушуур зарах эрх олгожээ. Нэг ширхэг хуушуур 1000-1500 төгрөгний үнэтэй байсан. Хорхог нь бакетинд хийсэн нь 10000  төгрөгний үнэтэй байлаа.

Хотын захаар төлөг 120000 нас гүйцсэн эр хонь 160000 хүрсэн болохоор арга ч үгүй биз. Харин айраг бол угаасаа ховордсон учир заръя гэсэн нэг нь зарж байгаа харагдсан.  Литер нь 4000-5000 төгрөг.

Өөлхөд Булган хангайн нутгийн нэрийг барьсан айрагний эзэд олширсон. Савных нь тагыг онгойлгож үзээд л ямар исгүүрээр исгэсэн нь тодорхой харагдна билээ.

Дээгүүр нь ус тунчихсан. Түүнийгээ “Булганы сайхан айраг” гээд ичихгүй хэлээд зогсоно. Ингэж  ингэж идэж уусны дараа бие засах хэрэгтэй болно биз дээ. Уг нь нийтийн бие засах газар хэд хэдийг байрлуулжээ.

Олон хүнтэй болохоор олныг барьсан ч арга үгүй цөөдөж байсан. Иймээс оочер гэж жигтэйхэн. Хэдэн митер үргэлжилчихсэн харагдна билээ. Тэгж тэгж том хүн 300, хүүхэд 100 төгрөг өгч давсагаа сулална.

Оочер дуусахыг тэвчихгүй зарим нь байгалийн ОО-д хээв нэгхэн бие засаад алхаж яваа харагдсан. Үүнээс гадна бас нэг үйлчилгээ нь мөнгөн эмээл, хазаартай морь мөнгөөр унуулж байгааг нь сонирхвол хагас клометр явбал Монгол хүн 3000, гадаад хүн 5000, хүүхэд 1000-1500 төгрөгний ханштай байсан.

Цаасан шувуу нисгэсэн хүүхэд ч тоо алдсан. Түүнчлэн төрийн далбааг 5000-10000 төгрөгний үнэтэй зарж байв. Хамгийн сонин нь урд хөрш рүү захиалгаар хийлгэдэг гэсэн. Наадмын төгсгөлд талд цацсан шагай шиг хог хөглөрдөг. Энэ жил хүн ихтэй байсан ч хот тохижуулалтын газраас ажилчид авч ирж хаягдсан хогыг дор бүр нь цэвэрлүүлж байсан болохоор хог бага байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүй мандал наадамчдын хөлд дарагдав  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.92.xxx] 2018-07-27 10:12
Ази тивийн чээжинд НААДАМ УЛС гэдэг шинэ улс буй болсон байна

Бидэнтэй нэгдээрэй