Шууд Chart

Хөл бөмбөгийн ДАШТ-ий аваргаар Францын баг тодорлоо

2018-07-16 14:44:10

21 дэх удаагийн Хөл бөмбөгийн ДАШТ-ий аваргаар Францын баг тодорлоо. Тэд ийнхүү 20 жилийн дараа "Алтан Дагина"-ы цомыг дахин аваад байгаа билээ.

Энэ удаагийн ДАШТ-ий шилдэг тоглогчоор Хорватын шигшээ багийн тоглогч Лука Модрич, шилдэг залуу тоглогчоор Францын тамирчин Килиан Мбаппе, шилдэг хаалгачаар Бельгийн багийн хаалгач Тибо Куртуа, шилдэг мэргэн буучаар Английн шигшээ багийн довтлогч Харри Кэйн тус тус тодорлоо.
Харин Испанийн шигшээ баг хамгийн цэвэрхэн тоглолттой багаар шалгарсан байна.

Тэдний хувьд шөвгийн арван зургаагийн тоглолтондоо ОХУ-д хожигдсон. Тэд нийт дөрвөн тоглолт тоглохдоо хоёр шар хуудас, 34 алдаа гаргасан гэдэг үзүүлэлттэй байна.

Нийтэлсэн: MNB Sport

Хөл бөмбөгийн ДАШТ-ий аваргаар Францын баг тодорлоо  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй