Шууд Chart

“Алдар” спорт хорооны тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2018-07-16 16:05:57

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны үндэсний бөх, сур, шагайн харваанд амжилт гаргасан баг тамирчдыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүлж Батлан хамгаалах сайдын тушаалаар салбарын шагнал, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай гардууллаа.

ҮНДЭСНИЙ БӨХ

Архангай аймгийн Хашаат сум, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба найм даван үзүүрлэж “ҮЛЭМЖ БАДРАХ” чимэг.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бөх аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар зургаа даван Монгол Улсын “ХАРЦАГА” цол.

Завхан аймгийн Отгон сумын харьяат “Алдар” спорт хороо Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн зургаа даван Монгол Улсын “ХАРЦАГА” цол.

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх Дашзэвгийн Амаржаргал тав даван Монгол Улсын “НАЧИН” цол.

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бөх Дашдоржийн Цэрэнтогтох тав даван Монгол Улсын “НАЧИН” цол тус тус хүртсэн.

ҮНДЭСНИЙ СУР

Эмэгтэй сурын харваанд: Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа 40 сумнаас 37 онож түрүүлэн Монгол Улсын “ДАЯН МЭРГЭН” цол

Эрэгтэй сурын харваанд: ҮБХИС-ийн оюутан Спортын дэд мастер Хорлоогийн Цогбаяр 35 оноогоор II байр эзэлж Монгол Улсын “ГАРАМГАЙ” харваач цол

Спортын мастер Нармандахын Алтансүх 35 оноогоор III байр эзэлж Монгол Улсын “ГОЦ” харваач цол

Спортын мастер Нармандахын Алтантулга 35 оноогоор IV байр тус тус эзлэв.

БУРИАД СУРЫН ХАРВАА:

Спортын мастер Нармандахын Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн Буриад сурын “МЭРГЭН” цол, Урианхай сурын харваанд: МУ-ын мэргэн Б.Баярсайхан 30 сумнаас 26 онож II байр тус тус эзэллээ.

ШАГАЙН ХАРВАА

Улсын их баяр наадмын Шагайн харваанд нийт 90 багын 720 гаруй харваачид оролцсоноос Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол улсын спортын мастер, Үлэмж Дархан Мэргэн С.Ямааранз ахлагчтай Алдар спорт хорооны баг тамирчид шагналт дөрөвдүгээр байранд шалгарлаа.

2018 оны зургадугаар сард зохиогдсон шагайн харвааны УАШТ-д 96 багын 800-аад харваач оролцсоноос дэд байранд шалгарч мөнгөн медаль хүртсэнээр хоёр харваач Монгол Улсын хошой мэргэн, дөрвөн харваач Монгол Улсын мэргэн цол хүртсэн юм.

ХУРДАН МОРЬ

Улсын их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач ахлагч О.Батболдын уясан морь айрагдсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алдар” спорт хорооны тамирчдад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй