Шууд Chart

АНУ-ын Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018-07-16 16:51:21

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан АНУ-ын Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн төлөөлөгч, сургагч багш нарыг хүлээн авч уулзлаа. Сургагч багш нар цацрагийн хяналтын улсын байцаагч нарыг мэргэшүүлэх, үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх (T3) сургалтыг 2018 оны 7 сарын 16-наас 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Уулзалтын үеэр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжиж байгаа “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой байгааг дурьдаад манай орны байнгын болон түр ажиллагаатай хилийн бүх боомтууд дээр цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, байцаагч, мэргэжилтэнүүдийг сургах, мэргэшүүлэх саналыг хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Төслийн хүрээнд өнгөрсөн сард АНУ-ын Эрчим хүчний яамнаас МХЕГ-тай Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр суурилуулагдах 5 тэрбум 276 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил энэ оны 12 сард дуусч, ашиглалтад орно.


АНУ-ын Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй