Шууд Chart

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг зарлалаа

2018-07-17 09:38:34

Азийн наадам ирэх наймдугаар сарын 18-нд Индонез Улсын Жакарта хотноо нээлтээ хийнэ. Тус наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг зарлалаа. 

МСБХ-ны 2018 оны Дээд лигийн Тэмцээний финалын тоглолтуудын үеэр 28 тамирчин, таван дасгалжуулагчийн нэрийг зарлан, цугларалтад дууджээ.

Тэд өнгөрсөн тавдугаар сарын 28-аас эхлэн бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулан долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэл хийж байсан аж.

Дасгалжуулагчийн баг, МСБХ-ны Удирдах зөвлөл болон албаны хүмүүс тамирчдын биеийн байдал болон бэлтгэлжилт зэргийг харгалзан үзэж санал хураалтаар Жакарта 2018 Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох 12 тамирчдыг тодруулан өдөрт хоёр бэлтгэл хийж эхэлжээ.

Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчдын багийг танилцуулж байна.

 





























Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг зарлалаа  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй